ХӨВСГӨЛ: Хүнхэр тайгыг зорих аялагчид нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-09-29 14:58:04

Мөрөн, 2025 оны есдүгээр сарын 29 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумын төвөөс баруун зүгт 45 километр зайд байдаг үзэсгэлэнт уулыг Лхайс Лхүндэв буюу Хүнхэр тайга гэдэг.


Хүнхэр тайга нь галт уулын солирын улмаас үүсэж тогоо хэлбэртэй бий болсон гэдэг. Сүүлийн үед гадаад, дотоодын аялагч иргэд Хүнхэр тайгыг зорин ирж сонирхдог болжээ.



Нутгийн иргэдийн дунд олон сонирхолтой хууч, домог байдаг.

Тухайлбал Цагааннуур сумын цаатан иргэд Хүнхэр тайгын баруун талд Мэнгэ булаг хэмээх газар зусдаг бөгөөд орой үдэш бага насны хүүхдээ явуулдаггүй байна.


Учир нь дээр үед бага насны хүүхэд Хүнхэр тайгад ороод гарч ирдэггүй төөрдөг гэсэн домог яриа байдаг юм.


Мөн Хүнхэр тайгын тогоон дотор агуй байдаг. Олон жилийн өмнө гадаадын нэг эрдэмтэн судалгаа хийж яваад сураггүй алга болсон байна.


Содура киноны зураг авалтыг Хүнхэр тайгад хийсэн юм.

 

Связанные новости