ГОВЬ-АЛТАЙ: “Нүүдлийн номын сан”-г нэг сарын турш ажиллуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай, 2025 оны есдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Жангар номын сангаас 10 дугаар сарын 1-нээс 11 дүгээр сарын 1-нийг хүртэл зөөврийн буюу нүүдлийн номын санг ерөнхий боловсролын сургуулиудад хүрч ажиллахаар боллоо.
Зөөврийн номын сангийн үйлчилгээний хүрээнд:
-ЕБС-ийн сурагчдын заавал унших номуудыг сургуульд нь байрлуулж үйлчилнэ
-Уншигчийн картгүй хүүхдүүдэд 2000 төгрөгөөр шинэ карт нээнэ
-Шууд ном олгож үйлчилнэ
-Номын хэлэлцүүлэг өрнүүлнэ
-2025 оны шинэ номуудаар үзэсгэлэн гаргана
-Уншихыг хүссэн номын санал асуулгыг авч ажиллах тухай мэлээллээ. Иймд багш, сурагчдыг анги хамт олноороо идэвхтэй оролцохыг уриалсан юм.