ГОВЬ-АЛТАЙ: 2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2025-10-01 10:40:14

Говь-Алтай, 2025 оны аравдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2025 оны А/522 дугаар захирамжаар 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдөр хоёрдугаар ээлжийн цэрэг татлагыг зохион байгуулна.


2025 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар орох Есөнбулаг сумын 18-26 насны цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан эрчүүд 2025 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн 09:00 цагт Ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн спорт зааланд бэлэн байхыг холбогдох албанаас анхаарууллаа. 


Цэрэг татлагын комиссоор орохоор ирэхдээ цэргийн зарлан дуудах хуудас хүлээн авсан эрчүүд: 

1.Зүрхний бичлэг /Нэгдсэн эмнэлэг/

2. Цээжний зураг  /Нэгдсэн эмнэлэг/

3.Цусны дэлгэрэнгүй  /Нэгдсэн эмнэлэг/

4. Хэвлийн чанд авиан оношилгоо /Нэгдсэн эмнэлэг/

5. Шээсний ерөнхий шинжилгээ /өөрийн харьяа ӨЭМТ/

6.БЗХӨ-ний шинжилгээ  /өөрийн харьяа ӨЭМТ/

6.Элэгний В, С вирусний шинжилгээ  /өөрийн харьяа ӨЭМТ/ -д эрүүл мэндийн шинжилгээ, оношилгоонд хамрагдсан байхыг нэмж мэдээллээ. 


Ташрамд, зарлан дуудах мэдэгдэл авсан иргэн Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээсэн иргэний журамт үүргээ биелүүлэн заасан газар, тогтоосон хугацаанд сумын цэрэг татлага явагдах байранд ирж иргэний үүргээ биелүүлэхийг уриаллаа. Хэрвээ зарлан дуудах мэдэгдэл аваад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр цэрэг татлагаар ороогүй иргэнийг зөрчлийн тухай хуулийн 15.17.1 дэх хэсэг, цэргийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь заалтад заасны дагуу хуулийн хариуцлага хүлээлгэх болохыг онцгойлон анхааруулав. 


Иргэн дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

• Иргэний үнэмлэх;

• Цэргийн үүрэгтний үнэмлэх

• Нийгмийн даатгалын дэвтэр, байхгүй бол 3х4 харьцаатай цээж зураг, дэвтрийн үнэ

• Сурч байгаа сургуулийн тодорхойлолт, оюутны үнэмлэх, сургалтын төлбөр төлсөн хуулбарын хамт;

• Гадаадад сурч байгаа бол ар гэрийн төлөөлөл нь визний хуулбар, сүүлийн штампны хуулбар авчрах;

• Эрүүл мэндийн даатгалыг төлсөн байх шаардлагатай ажээ.

Связанные новости