АНУ-ын засгийн газар үйл ажиллагаагаа хэсэгчлэн зогсоож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-01 12:56:15

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 1 /BBC/. АНУ-ын Сенат Засгийн газрын санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай хоёр хуулийн төслөөс нэгийг нь ч баталж чадаагүй тул лхагва гаргаас эхлэн тус улсын засгийн газрын зарим байгууллага ажлаа зогсоож байна. 


Мягмар гарагт Сенат санхүүжилтийг үргэлжлүүлэх тухай Ардчилсан намын хуулийн төсөл олонхын саналаар буцаасан бол дараа нь Бүгд найрамдах намын хуулийн төслийг баталж чадаагүй байна. Учир нь тус нам Сенатын танхимд 100 суудлаас 53-ыг нь эзэлдэг хэдий ч хуулийн төслийг батлахын тулд 60 санал хэрэгтэй байв. 


Үүний улмаас АНУ-ын Зүүн эргийн цагаар лхагва гаргийн шөнө дундаас эхлэн засгийн газрын байгууллагууд ажлаа зогсооно, гэхдээ бүх байгууллагын ажил зогсохгүй.


Цагаан ордны Удирдлага, төсвийн газар мягмар гаргийн орой санамж бичиг гаргаж, шатдаун болно гэдгийг баталж, үүнд Ардчилсан намынхныг буруутгажээ. 


Төсвийн маргаан нь Америкийн улс төрд нийтлэг тохиолддог ч Трамп сүүлийн есөн сард засгийн газрын орон тоо, зардлыг тогтмол танасан тул энэ удаад зардлын асуудлаар онцгой ширүүн санал зөрөлдөж байна. 


Сүүлийн 7 жилийн хугацаанд Америкийн засгийн газар үйл ажиллагаагаа анх удаагаа зогсоож байна. Хамгийн сүүлд засгийн газрын үйл ажиллагаа Д.Трампын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн эхний хугацаанд 2018 оны сүүлчээр зогсож байв. 


Даваа гарагт Д.Трамп Конгресс дахь Ардчилсан нам ба Бүгд найрамдах намын бүлгүүдийн удирдагчидтай уулзсан боловч тохиролцоонд хүрч чадаагүй юм. 


Связанные новости