СЭЛЭНГЭ: Японы "Озава тент" ХХК-ийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт зочиллоо

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-10-03 16:52:45

Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 3 /МОНЦАМЭ/. "JICA" олон улсын байгууллага, Японы "Озава тент" ХХК-ийн төлөөлөгчид Сэлэнгэ аймагт хүрэлцэн ирж аймгийн ИТХ-ын дарга Г.Бат-Орхон, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн удирдлагын багийнхантай өнөөдөр уулзлаа.

 

"Озава тент" компани нь Япон улсын Шизүока мужид үйл ажиллагаа явуулдаг 90 жилийн түүхтэй компани юм. Аж ахуй, хөдөө аж ахуйн зориулалттай майхан материал бүхий байгууламж, агуулах, граж зэргийг үйлдвэрлэдэг байна. Тус материал нь барихад хялбар, өнгө үзэмж сайтай, -40 градусын хүйтэнд тэсвэртэй, 10-15 жилийн баталгаатай гэдгээрээ онцлог юм.

 

Цаашид Сэлэнгэ аймгийн тухайд тус компанитай хамтран ажилснаар газар тариалангийн томоохон техникийн граж, будаа тарианы агуулах, ногооны агуулах зэргийг хялбар бөгөөд зардал багатайгаар шийдэх боломж бүрдэх юм.

 

Сэлэнгэ аймгийн удирдлагын багаас Шизүоко мужтай урд нь гурвалжин будаа тариалах ажилд хамтран амжилттай ажиллаж байгаа.