ОРХОН: “Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” хамтарсан багийн үйл ажиллагаа зохион байгуулж байна
ФОТО МЭДЭЭ
Баян-Өндөр, 2025 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Орхон аймгийн Баян-Өндөр сумын ИТХ, ЗДТГ-тай хамтран "Дэнж хамтарсан багийн нэг өдөр” үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Үйл ажиллагааны хүрээнд ерөнхий боловсролын 7 дугаар сургуулийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд "Би гэр бүлдээ үүнийг хүсдэг" сэдэвт гар зураг, эсээ, видео бичлэгийн уралдаан зарлажээ.
Уралдаанд идэвхтэй оролцсон тус сургуулийн 2а, 9б, 11б ангиудад хамтарсан багаас ус цэвэршүүлэгчийг өнөөдөр гардуулж өглөө.
“Би гэр бүлдээ үүнийг хүсдэг” үйл ажиллагааны хүрээнд "Охид бүр манлайлагч" ,"Хөвгүүдийн төлөвшил бидний ирээдүй", "Тэмүүлэлтэй өсвөр нас" сэдэвт сургалт, архины хамааралтай иргэдэд Сэтгэц наркологийн тасагтай хамтран сургалт, нөлөөллийн ажил, "Гүүд нэйборс" ОУБ-тай хамтран зорилтот нэг өрхөд гэр гардуулах зэрэг ажил өрнөж байна.
Мөн Орхон аймгийн Цагдаагийн газрын хэв журмын тасаг, "Эрдэнэт ус" ДТС ОНӨХК, Орхон аймгийн “Телекамер шуурхай удирдлагын төв”-ийн ажилтан нартай хамтран багийн нутаг дэвсгэрт шөнийн эргүүл хийж байна.




Ulaanbaatar