ӨНӨӨДӨР: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл
явдал
09:00 цагт: “Түүхийн шинжлэх ухаан, түүхийн боловсрол XXI зуунд” олон улсын оюутны IX хурал МУБИС-ийн нэгдүгээр байранд болно.
10:00 цагт: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
11:00 цагт: Дуучин Б.Маралжингоогийн бие даасан тоглолтын хэвлэлийн хурал "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төв болно.
11:00 цагт: “Бидний ус-Бидний ирээдүй” нээлттэй өдөрлөг Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнд болно.
12:00 цагт: Үндэсний Урлагийн их театрын 75 жилийн ойд зориулсан “Ардын дуу мину III” киноконцертын нээлт тус театрын тайзнаа болно.
13:00 цагт: Хагас коксон түлшийг өнөөдрөөс худалдахтай холбогдуулан Налайхын “Тавантолгой” түлшний үйлдвэрт мэдээлэл хийнэ.
-БЗД-ийн 37 дугаар
хороо, Нарны замыг Жанжин клубтэй холбосон 1.5 км шинэ авто замын хөдөлгөөнийг
нээнэ.
-Нийгмийн даатгалын
ерөнхий газраас шимтгэл төлөгч аж ахуйн нэгж, байгууллагын тогтвортой үйл
ажиллагааг дэмжих, даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж тогтоож олгоход хамтран
ажиллах зорилготой “Итгэлцлийн аян” үргэлжилж байна.
Орон нутагт:
Архангай:
Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн төв
комиссын улсын үзлэг үргэлжилж байна.
Өвөрхангай: 2025 оны II ээлжийн цэрэг татлага үргэлжилж байна.
Баян-Өлгий: Засгийн газрын Бүсийн хөгжлийг дэмжих бодлого, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр
эрхлэлтийг дэмжих жилийн хүрээнд Баруун бүсийн зөвлөгөө мэдээллийн цогц үйл
ажиллагаа М.Хурманханы талбайд болно.
Дархан-Уул: МСБХ-ны дээд лигийн Алтан-Од-Пиратес, Бишрэлт Металл-Эс Жи АПЭС багийн
тоглолт “Дархан Юнайтед Арена”-д болно.