ХӨВСГӨЛ: Авто машингүй 10000 алхамд 29 албан байгууллагын 475 иргэн нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-10-06 12:37:43

Мөрөн, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт иргэдийг идэвхтэй хөдөлгөөнд хамруулахад тэдний үүрэг оролцоог нэмэгдүүлэх, дугуйн спортыг олон нийтэд сурталчлах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, зөв зан үйлийг төлөвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилтын хүрээнд "Авто машингүй өдөр 10000 алхам" үйл ажиллагааг амралтын өдөр зохион байгуулав.


Авто машингүй өдрийн хүрээнд зохион байгуулж буй 10000 алхалтад 29 байгууллагын 475 ажилтан, албан хаагчид идэвхтэй оролцлоо.


Хөвсгөл аймгийн Эрүүл мэндийн газрын дарга М.Үүрийнбаяр энэ үеэр иргэд, төрийн албан хаагчдын идэвхтэй хөдөлгөөнийг тогтмол хийх, хөдөлгөөний дутагдалд орохгүй байх, хоол хүнсний зохисгүй хэрэглээнээс татгалзах талаар мэдээлэл, зөвлөгөө өглөө.


Тус аймгийн хэмжээнд нийт төрийн албан хаагчдын 80  гаруй хувь нь илүүдэл жинтэй байна гэсэн судалгаа гарчээ.






Связанные новости