Дэлхийн банк: Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт 2026 онд 4.3 хувьд хүрч буурах төлөвтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-07 17:20:32

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. Дэлхийн банкнаас “Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засгийн тойм” тайланг танилцууллаа.


Тус тайланд дурдсанаар Зүүн Ази, Номхон далайн бүсийн Эдийн засаг ирэх онд буурах төлөвтэй байгааг шинэ тайландаа дурдсан байна. Тэгвэл Монголын энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллөө тавдугаар сарынхаа 0.4 хувиар бууруулж, 5.9 болгосноо тодотгожээ.


Харин 2026 оныхыг 0.4 хувиар нэмэгдүүлж, 5.6 хувь болгов. Монгол төдийгүй Азийн бусад орны эдийн засгийн энэ жилийн төсөөллөө буруулсан ч 2026 оныхыг ахиулсан байна. Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засаг дэлхийн улс орнуудтай харьцуулахад илүү хурдацтай өсжээ. Гэвч тогтвортой өсөлтийг хангахын тулд зоригтой шинэчлэл хийх хэрэгтэй Дэлхийн банкны зөвлөмжид дурдав.


Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн өсөлт 2026 онд 4.3 хувьд хүрч буурах төлөвтэй. Өсөлтийн үр дүн нь худалдааны хязгаарлалт, харьцангуй намжсан ч дэлхий даяарх тодорхойгүй байдал, дэлхийн эдийн засгийн удаашрал, дотоод бодлогын сонголт зэргээс хамаарахаар байгааг Дэлхийн банкны тайланд онцолжээ.

Связанные новости