“Алтан дээвэр” системийг байгуулахаар АНУ, Канад хамтран ажиллаж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-08 10:18:46

ВАШИНГТОН, 2025 оны аравдугаар сарын 8 /TASS/. АНУ, Канад хоёр улс Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах шинэ цогцолбор болох “Алтан дээвэр”-ийг (Golden Dome) байгуулахаар хамтран ажиллаж байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп Канадын Ерөнхий сайд Марк Карнитай Цагаан ордонд уулзахынхаа өмнө сэтгүүлчдэд мэдэгджээ. 


“Бид нягт хамтран ажиллаж байгаа асуудлуудын нэг бол "Алтан дээвэр" юм. Манай хоёр улсад зориулж энэхүү цогцолборыг байгуулахаар бид хамтран ажиллах болно. Эл хамтын ажиллагаа маш чухал ач холбогдолтой. Ялангуяа дэлхий дахинд болж буй үйл явдлуудыг харахад бид ийм хамгаалалттай байх ёстой” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлсэн байна. 


Д.Трамп пуужингийн довтолгооноос хамгаалах “Алтан дээвэр” цогцолборыг байгуулах шийдвэр гаргасан тухайгаа тавдугаар сарын 20-нд мэдэгдсэн юм. Д.Трампын хэлснээр, шинэ цогцолборыг байгуулахад гурав орчим жил шаардлагатай ба АНУ-ын засаг захиргаа 175 орчим тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа аж. Хэрэв Канад АНУ-ын бүрэлдэхүүнд орохоор шийдвэл уг цогцолборыг ашиглах төлбөрөөс чөлөөлнө гэж Д.Трамп өмнө нь мэдэгдэж байсан юм. Эс бөгөөс Америкийн пуужингийн довтолгооноос хамгаалах системийг ашиглах төлбөр 61 тэрбум ам.доллар байх аж. 

Связанные новости