Саппорогийн уулзвараас Геологийн лабораторийн уулзвар хүртэлх авто замыг шөнийн цагаар хаана
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Саппорогийн уулзвараас Геологийн лабораторийн уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн авто замыг шөнийн цагаар хаана.
Тус замыг өнөөдөр 23:00 цагт хааж, аравдугаар сарын 10-ны 06:00 цаг нээнэ. Мөн Таван шараас-Саппорогийн уулзвар хүртэлх баруунаас зүүн чиглэлийн авто замыг шөнийн цагаар хаана. Тус замыг энэ сарын 10-ны 23:00 цагт хааж, аравдугаар сарын 11-ний 06:00 цагт нээх ажээ. Геологийн төв лабораторийн уулзвараас төмөр зам доогуур гарах нүхэн гарц болон авто замын нөлөөлөлд орсон цэвэр, бохир усны шугамыг зөөж шилжүүлэх ажлыг “Жи кэй төгс инженеринг” компани хийж гүйцэтгэх юм.
Иймээс иргэд, жолоочдыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан зөвлөж байна.