ӨНӨӨДӨР: "Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийн үйл ажиллагаа болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхийлөгч Дроупади Мурму болон Ерөнхий сайд Нарендра Модигийн урилгаар тус улсад хийж буй төрийн айлчлал өндөрлөнө.
09:00 цагт: Сэргээн засалт,
сургалт үйлдвэрлэлийн төв, ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас
хамгаалах сургалтын төв 116 дугаар анги хамтран Хөгжлийн бэршээлтэй иргэдэд
гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх хамтарсан сургалт зохион байгуулна.
09:30 цагт: Монгол Улс дахь II удаагийн HSK БНХАУ-д суралцах боловсролын үзэсгэлэн Корпорейт зочид буудалд болно.
10:00 цагт: Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос гэр хорооллын өрхийн түлшний хэрэглээнд шинээр хагас коксон түлш хэрэглэх болсонтой холбоотой Хүний эрхийн Үндэсний Комиссын хурлын танхимд мэдээлэл хийнэ.
11:00 цагт: "Ногоон нуур-1008 айлын орон сууц" төслийг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа СБД-ийн 9 дүгээр хороонд болно.
11:00 цагт: НИТХ-ын Ээлжит V хуралдаан Хангарди ордонд болно.
11:00 цагт: Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрүүл мэндийн салбарын ажилтнуудын шударга цалин, төсвийн бодит хуваарилалтыг шаардаж, суулт эхлүүлэх шийдвэр гаргасан талаар Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хэвлэлийн хурал хийнэ.
11:30 цагт: Эв нэгдлийн хөдөлгөөнөөс: “Тогтолцоонд өөрчлөлт хийцгээе” сэдвээр Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
-МУЭ-ийн гишүүн, зураач Л.Халзангийн “Усан будаг” үзэсгэлэнгийн нээлт МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд болно.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-Монгол Улс-Европын Холбооны бизнес, хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна.
-Дэлхийн хүнсний өдөр тохиож байна.
Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд гарч байна.
-Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна.
-УДЭТ-ын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.
-"Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн “Норпэй” арт галерейд энэ сарын 17 хүртэл гарч байна.
-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Хилийн чанадад:
Япон улсын Токио хотод “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна.
Португал улсын
Ерисейра хотод зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн гарч байна.
Мальт улсад Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Thunderpick World Championship 2025" тэмцээн болж байна.
Орон нутагт:
Хөвсгөл: Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн,
байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэнэ.
Сэлэнгэ: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
Завхан: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.