ДОРНОГОВЬ: Хугацаат цэргийн алба хаагчид халагдан ирлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2025-10-16 13:23:19

Сайншанд, 2025 оны аравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн онд хугацаат цэргийн албанд татагдан явсан эр цэргүүд албаа нэр төртэй хаагаад өнөөдөр нутагтаа ирлээ.


Албаа хаагаад ирсэн цэргүүдийг аймгийн ЗДТГ, Цэргийн Штабаас хүлээн авч баяр хүргэн хүндэтгэл илэрхийлж цаашдынх нь ажил, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүссэн байна. Мөн цэрэг эрсийн ар гэр, хань үр хүүхдүүд нь тосон уулзсан юм.


Энэ удаа Зэвсэгт хүчин болон дотоодын цэргийн ангид алба хаасан цэрэг дайчид халагдаж иржээ.    



Связанные новости