ӨМНӨГОВЬ: Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд 8.2 тэрбум төгрөгийн зээл олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
galt.deegii@gmail.com
2025-10-17 14:01:55

Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймаг орон нутгийн иргэд, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч, бизнес эрхлэгчдийн бизнесийн орчныг сайжруулах, хөнгөлөлттэй зээлд хамруулж үйлдвэрлэлээ хөгжүүлэн өргөжүүлэх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

 

Энэ хүрээнд 2025 онд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 50 аж ахуй нэгжид 8.2 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг олгожээ.

 

Орон нутгийн төсвийн хөрөнгөөр аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд 5 хүртэлх жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээлийг 2019 оноос хойш олгосоор ирсэн юм.

 

Энэ хугацаанд нийт 143 аж ахуй нэгжид 22.2 тэрбум төгрөгийн зээл олгосноор 208 ажлын байр хадгалагдаж, 510 ажлын байр шинээр нэмэгдэн үйл ажиллагаа нь өргөжиж, үйлдвэрлэх бүтээгдэхүүний чанар сайжирсан үр дүн гарчээ.

 

Связанные новости