БУЛГАН: Аймгийн хадлан, тэжээлийн бэлтгэл ажил 76,3 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-10-17 17:07:44

Булган 2025 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хадлан, тэжээл бэлтгэх ажил өнөөдрийн байдлаар  76,3 хувьтай, аймгийн аюулгүйн нөөцөд өвс 79.3 хувь, тэжээл 22.3 хувьтай ихэнх нутгаар цасан бүрхүүлтэй хүйтэрсэн байна. 


Аймгийн хэмжээнд малчдын түвшинд 111,2 мянган тн байгалийн хадлан, 12,2 мянган тн тэжээл, 1,6 мянган тн гар тэжээл, 13,1 мянган тн давс хужир, шүү бэлтгэхээс байгалийн хадлан 106,5 мянган тн, сүрэл 1182 тн, ногоон тэжээл 7942 тн , үйлдвэрийн тэжээл 1849 тн, гар тэжээл 1046 тн, дарш ногооны хаягдал 90 тн , давс, хужир, шүү 6,3 мянган тн бэлтгэж 76,3 хувьтай байна.


Аймаг сумын нөөцөд 2275 тн өвс, 1971 тн тэжээл бэлтгэхээс аюулгүйн нөөцөд 1672,4 тн өвс, 322,8 тн тэжээл бэлтгэж, өвс бэлтгэл 79,3 хувь, тэжээл бэлтгэл 22,3 хувьтай байна.



Связанные новости