ДАРХАН-УУЛ: Тавилгын үйлдвэрийг ашиглалтад оруулснаар 15 ажлын байр шинээр нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2025-10-21 16:11:23

Дархан, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Орон нутагт жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлж, тогтвортой үйлдвэрлэл, тогтмол ажлын байр бий болгоход ААНБ-ууд хөнгөлөлттэй зээлд хамрагдаж байна. Түүний нэг нь "Этота цамхаг" ХХК бөгөөд энэ онд жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас зээл авчээ.


Захиалгат тавилгын үйлдвэрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус компани эрэлтэд тулгуурлаж шинэ үйлдвэр ашиглалтад оруулсан байна. Сүүлийн жилүүдэд орон сууцны барилга нэмэгдэж түүнийг даган гэр ахуйн болон албан байгууллагын тавилга үйлдвэрлэлийн захиалга ихэсжээ.




Үйлдвэр ашиглалтад орсноор 15 ажлын байр шинээр бий болохоос гадна гэрээт ажилтнууд ч нэмнэ гэв. Орон нутагт тавилга үйлдвэрлэгч жижиг үйлдвэрүүдийг чанар, стандартын шаардлага хангасан бэлдцээр хангах, нэг дор богино хугацаанд их хэмжээгээр үйлдвэрлэх, кластерын зохион байгуулалтаар ажиллаж, цаг хугацаа, төсөв хөрөнгө, хүн хүчээ нэгтгэх боломжтой болжээ.

Уг үйлдвэрийн үйл ажиллагаатай орон нутгийн удирдлагууд танилцлаа. Аймгийн хэмжээнд энэ онд ЖДҮХСаас 98 жижиг, дунд үйлдвэр эрхлэгч 16.1 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Түүний нэг нь "Этота цамхаг" ХХК юм.


Ташрамд, аймгийн хэмжээнд 38 иргэн, ААНБ 39 байршил 5430 айлын орон сууж барьж байна.

Связанные новости