ЗАВХАН: Суралцагчдад эерэг хандлага төлөвшүүлэх нөлөөллийн ажлыг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2025-10-21 13:59:19

Улиастай, 2025 оны аравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Завхан аймагт "Найз байя” аяны үйл ажиллагааг хичээлийн жилийн туршид үргэлжлүүлэн зохион байгуулна.


2025-2026 оны хичээлийн жилд аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулийн 30 сургуульд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор  сургалт хүмүүжлийн ажлыг хийжээ.


Энэ хүрээнд "Найз байя" аянд 7500 гаруй сурагч хамрагджээ. Аяны нээлт 9 дүгээр сарын 19-ний өдөр Улиастай суманд болж 410 гаруй 9-12 ангийн сурагч оролцсон. Нээлтийн үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүүхэд бүхэнд боршур тарааж өгөх материал өгч үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсооё уриалгад гаргасан. 


Мөн аяныг ерөнхий боловсролын сургуулиуд дээр очиж 9 дүгээр сарын 19-нөөс 10 сарын 20-ны хооронд амжилттай зохион байгуулж явууллаа.


Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилготой энэ аяны хүрээнд олон талт нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж, суралцагчдын дунд эерэг хандлага, хайр хүндэтгэл, зөв харилцааг төлөвшүүлэх. Үе тэнгийн дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор олон талт үйл ажиллагааг явуулсан юм.


Жишээлбэл 6-12 дугаар ангийн суралцагчдад дээрэлхэлтийн хор уршиг болон хайр, хүндэтгэлийн сэдвээр сургалт, лекцүүдийг зохион байгуулав. Суралцагчдын эерэг зөв хандлагыг дэмжихийн тулд багш, удирдлагуудтай хамтран үнэлэлт, дүгнэлт өгч ажиллалаа. Сурагчдын өөрөө удирдах зөвлөл, ангийн ахлагч нарыг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, хүүхдийн оролцоонд тулгуурласан зөвлөмж, зөвлөгөөг өглөө.


Сумдын цагдаагийн хэлтэстэй хамтран дээрэлхэлтээс урьдчилан сэргийлэх сургалт мэдээллийг эцэг, эх асран хамгаалагч, хүүхдүүдэд сургалт нөлөөллийн ажлыг зохион байгууллаа.


Тус аяныг аймгийн ИТХ-ын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс дэмжлэг үзүүлж хамтран ажилласан байна. Аяныг цаашид энэ хичээлийн жилийн туршид үргэлжлүүлэн зохион байгуулах юм гэж Завхан аймгийн Боловсролын газраас мэдээлэв. 





Связанные новости