СЭЛЭНГЭ: БНСУ-тай аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуйн чиглэлээр хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны аравдугаар сарын 22
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн гадаад харилцаа, хамтын ажиллагаа
бодит үр дүн авчирч, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт
шинэ боломжууд бий болсоор байна.
Аймгийн удирдлагууд өнгөрсөн хоёрдугаар
сард БНСУ-д ажлын айлчлал хийхдээ аялал жуулчлал, хөрөнгө оруулалт, хөдөө аж
ахуйн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан ойлголцолд хүрчээ.
Дээрх ажлын үр дүнд БНСУ-ын
“Голд Вин” хуулийн товчооны захирал Рю Жэ Ён, “Уулын кафе” аялал жуулчлалын
сүлжээ цогцолборын захирал Жан Сон Ён, “Агротек” ХХК-ийн захирал И Чон Сун нарын
төлөөлөгчид Сэлэнгэ аймагт зочилж байна.
Солонгосын зочдыг аймгийн
удирдлагын баг хүлээн авч уулзан хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллах талаар
санал солилцлоо.
Тодруулбал, “Уулын кафе” аялал
жуулчлалын 120 салбартай сүлжээний салбарыг “Сайханы хөтөл”-д өөрсдийн
хөрөнгөөр байгуулах,
-Агро техник бүхий ухаалаг,
дөрвөн улирлын хүлэмжийн аж ахуйг шинээр байгуулж, нутаг оронд инновац шингэсэн
үйлдвэрлэлийг хөгжүүлэх,
-Улирлын чанартай ажил болон туршлага судлах зорилгоор Солонгос Улсад ажилтан илгээх зэрэг асуудлаар хамтран ажиллахаар тохиролцлоо.