ДОРНОД: Хавирга-Архашаатын боомтоор “Истана” маркийн авто машинтай нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Хавирга-Архашаатын боомтоор “Истана” маркийн авто машинтайгаар түр хугацаанд нэвтрүүлэхээр болжээ.
Энэ оны есдүгээр сарын 1-нээс БНХАУ-ын Архашаатын Гаалийн газрын шийдвэрээр ачааны машин болгон ашиглаж буй тээврийн хэрэгслийг Хавирга-Архашаат хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байхаар журамласан юм. Үүнтэй холбоотойгоор тус боомтоор зорчигч, тээвэр эрхлэгч иргэд аймгийн удирдлагад санал хүсэлт тавьснаар БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөлөнбуйр хотын Ардын засгийн ордонд албан бичиг хүргүүлжээ.
Аймгийн Засаг даргын албан мэдэгдлийн
дагуу одоо хүчинтэй байгаа авто машины түр зөвшөөрлийн хугацааг ирэх оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл,
Монгол Улсын иргэдийн ашиглаж буй “Истана” маркийн зорчигч тээврийн авто машиныг
Хавирга-Архашаат боомтоор түр хугацаанд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн байна.