ДОРНОД: Орон сууцны дэмжлэгийг 68 багшид үзүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
Чойбалсан, 2025 оны аравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. “Дорнодын багш” болзолт уралдааныг 2022 оноос эхлэх зохион байгуулж байгаа юм. Энэ хугацаанд 68 багшид орон сууцны дэмжлэг болгож тус бүр 20 сая төгрөг олгожээ.
Дээрх болзолт уралдаанд 2022 онд бага ангийн гурван багш, уржнан жил 7 багш, ноднин жил 28 багш, цэцэрлэгийн хоёр туслах багш амжилттай оролцож тэргүүлэн орон сууцны дэмжлэг авсан байна.
Дорнод аймгийн Засаг дарга Ш.Ёл: “Багийн бага сургууль, Багшийн туслах, Хүн болох багаасаа, ТАХ-дын орон
сууц зэрэг төслийг сум, орон нутгийн нөөц боломжид тулгуурлан хэрэгжүүлж, олон
нийтээс талархаж хүлээж байна” хэмээн онцлов.
Дорнод аймаг хүний хөгжлийг дэмжсэн нийгмийн салбарын төсөл
хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, зарим нь улсад жишиг болж байна.