Энэ 7 хоногт Монгол Улсад

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-10-27 06:41:53

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 27 /МОНЦАМЭ/.  -2025 оны 10 дугаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 2-нд болох үйл явдлын тойм-

 

Улаанбаатарт:

10 дугаар сарын 27-нд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно. 

10 дугаар сарын 28, 29-нд: УИХ-ын Байнгын хороодын хуралдаан болно. 

10 дугаар сарын 29-нд: Кино урлагийн салбарын 90 жилийн ойд зориулан хүндэтгэлийн тоглолт зориулан Төрийн ордонд зохион байгуулна. 

10 дугаар сарын 29-нд: Монгол Улсын нийслэл хотын өдөр тохиож байна.

10 дугаар сарын 29-нд: “Далд ухамсар, Стратеги” лекц, "Чингис хааны аугаа жанжин Сүбээдэй" номын нээлт болно.


10 дугаар сарын 29, 30-нд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай.

10 дугаар сарын 31-нд: "Хан Хэнтий аймгаас төрөн гарсан аваргуудын нэрэмжит" бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.

 

-“Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэн 10 дугаар сарын 30-ныг хүртэл “Чингис хаан” үндэсний музейд үргэлжилнэ.


- “Алтан намар-Тарьсан модоо арчилцгаая” мэдээлэл нөлөөллийн аян улсын хэмжээнд үргэлжилж байна. 

-ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл өрнүүлж байна.

-"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилж байна.

-2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.

-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл цахимаар хүлээн авна.


Орон нутагт:

10 дугаар сарын 30, 31-нд: Завхан аймгийн Улиастай сумын Хөгжимт жүжгийн театрт Дилав хутагт Б.Жамсранжавын 140 жилийн ойд зориулан "Мөнхөд гэрэлтэх диваажин" бүжгэн жүжгийг тайзнаа тавина.


10 дугаар сарын 30, 31-нд: Өмнөговь амйгийн Баянзаг суманд “Тэгри говь ресорт”-оос зохион байгуулж буй хоёр өдрийн “Fam tour” болно.


-Бүх аймагт  “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

-Ховд аймагт Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

 

Хилийн чанадад:

10 дугаар сарын 29-нөөс 2025 оны 11 дүгээр сарын 1-нд: БНСУ-ын Сөүл хотноо “Coex food week-2025” Солонгосын хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэн гарна.

 

-БНХАУ-ын Шаньси мужийн Янлинд (Yangling) 32 дахь удаагийн “БНХАУ-ын Янлинийн хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, дэвшилтэт технологийн экспо” 10 дугаар сарын 29-нийг хүртэл үргэлжилнэ.

-Бахрейн улсын Манама хотод "Бахрейн-2025" Азийн залуучуудын наадам 10 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ.  

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн  11 дүгээр сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал буюу Mongolia-A Journey Through Time” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.





Связанные новости