Цагдаагийн ерөнхий газрын даргаар хошууч генерал Ж.Болдыг томиллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2025-10-28 12:56:49

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Цагдаагийн Ерөнхий газрын даргын албан тушаалд хошууч генерал Ж.Болдыг томиллоо.


Тэрбээр цагдаагийн байгууллагын шинэчлэлийн хөтөлбөрийг санаачлан боловсруулсан. Иймд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх, цагдаагийн байгууллагад системийн инженерчлэл хийх зэрэг хариуцлагатай үүрэг хүлээлгэн, тус албанд томилов.


Ж.Болд мөрдөн байцаагчаас ажлын гараагаа эхэлж, Хэнтий аймгийн цагдаагийн газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Цагдаагийн Ерөнхий газрын дэд дарга болон даргын албан тушаалыг хашиж байсан.


Цагдаагийн байгууллагад 32 жил ажилласан гэж ЗГХМОНХГ-аас мэдээлэв.

 

 

Связанные новости