НҮБ-ын төлөөлөгчид COP17 төслийн талбайд мод тарилаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-10-29 09:11:29

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Нарийн бичгийн дарга нарын газрын төлөвлөлт хариуцсан баг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн COP17 төслийн талбайд мод тарилаа.


НҮБ-ын ЦТКНБДН-ын газрын Нью-Йорк дахь Төлөөлөгчийн газрын захирал Ражеб Булхаруф тэргүүтэй төлөөлөгчид  2026 онд болох UNCCD COP17 хурлын бэлтгэл ажилтай танилцан, зөвлөмж өгч Улаанбаатар хотноо ажиллаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд тус хурлын барилга байгууламжийн төслийн талбайд зочлон, төлөвлөлт, дэд бүтцийн угсралтын ажлын явц, мэдээллүүдтэй танилцав.


НЗДТГ-ын мэдээлснээр, энэ үеэр тус цэцэрлэгт хүрээлэнгийн талбайд мод тарьж, тохижилт ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ орууллаа. НҮБ-ын төлөвлөлтийн хоёрдугаар ээлжийн баг Монгол Улсад таван өдөр ажиллаж, гүйцэтгэлийн тайлангаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Талуудын бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороонд танилцуулж, ирэх жилийн төлөвлөгөөг боловсруулах ажээ. 


Связанные новости