Зэвэг, хадран загасны 50 мянган жарамхайг үржүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Идэр голын сав газрын захиргаа “Чулуут тул” НҮТББ-тай хамтран Завхан аймгийн Тосонцэнгэл УЦС-ын санхүүжилтээр цэнгэг усны индикатор зэвэг, хадран загасны 50 мянган ширхэг жарамгайг станцын хиймэл нуурт үржүүлж эхэллээ.
Эхний
ээлжийн 12 мянган жарамгайг
Идэр гол нуурт нийлэх цутгал хэсэгт тавьжээ. Ингэснээр гол усныхаа цэвэр ариун байдлыг хадгалах, цаашид
агнуурын нөөц буй болгох ач холбогдлыг
Идэр голын сав газрынхан мэдээлжээ.
Идэр гол нь Завхан аймгийн Идэр сумын нутаг Отгонтэнгэр
уулын ар Өлзийт хайрхан уулаас эх авч Завхан, Хөвсгөл аймгийн нутгаар дамжин
Идэр голын хамгийн том цутгал Чулуут голтой нийлэн 452 км газрыг туулж Дэлгэр мөрөнд цутгадаг маш цэвэр
ангилалд хамаарах том гол юм. Голын Тосонцэнгэл сумын нутгаар дайран өнгөрөх Дархан уул Савын
толгойн хавцлыг хааж 8012 ам дөрвөлжин метр талбай бүхий хиймэл нуур үүсгэн, 375 квт-ын хүчин чадалтай усан цахилгаан
станцыг Герман Улсын
санхүүжилтээр 2005 онд байгуулан эрчим
хүч түгээж байгаа.
Станц байгуулснаас хойш загасны нүүдэл шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, тоо толгой цөөрч буй мэдээллийг иргэд ирүүлэх болсон. Станцын загас дамжуулах хоолой нь загас чөлөөтэй саадгүй дамжин өнгөрөх нөхцөлийг хангаагүй зэргийг харгалзан зохих арга хэмжээг авч хамтран ажиллаж байгаа аж.

Ulaanbaatar