УВС: Энэ сард 55 ажлын байрны захиалга иржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Улаангом, 2025 оны аравдугаар сарын 30
/МОНЦАМЭ/. Аймгийн Хөдөлмөр,
халамжийн үйлчилгээний газарт аравдугаар сард 18 аж ахуйн нэгж,
байгууллагын 55 ажлын байрны захиалга ирсэн байна.
Оны эхний 10 сарын байдлаар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний
газарт бүртгэлтэй ажил идэвхтэй хайж байгаа 906 иргэн байгаа ажээ. Тус газраас энэ оны эхний 10 сард 976 иргэнийг ажилд зуучилсан
байна.
“Энэ сард ирсэн ажлын байрны захиалгын дийлэнх нь үйлчилгээ, эрүүл мэнд, соёл урлаг, нийтийн хоол үйлдвэрлэлийн чиглэлээрх ажлын байр байсан. Энэ жил аймгийн түүхт 100 жилийн ой тохиосонтой холбоотойгоор барилга угсралт, зам засвар, мал аж ахуй, газар тариалан, худалдаа үйлчилгээний чиглэлээр түр болон байнгын ажлын байр ихээр гарсан. Ажилд зуучлуулж орсон хүний тоо ч багагүй байлаа. Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь орон нутаг дахь ажилгүйдлийг бууруулах, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих тал дээр түлхүү анхаарч ажиллаж байна” хэмээн аймгийн ХХҮГ-ын мэргэжилтэн А.Ариунтуяа ярилаа.
Ulaanbaatar