АРХАНГАЙ: 139 өрхийн 30.5 мянган толгой мал оторлоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны аравдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд 19 сумын 101 багт 4.8 сая толгой мал өвөлжиж, хаваржина.
Чулуут, Тариат, Хашаат,
Цэцэрлэг, Жаргалант сумын 139 өрхийн 30.5 мянган толгой мал буюу 11.5 мянган толгой
бод, 19.0 мянган толгой бог мал отроор
өвөлжиж, хаваржих төлөвтэй байна. Тухайлбал, улсын тусгай хамгаалалттай
бүс нутагт Чулуут сумын 32 өрхийн 3.1 мянган толгой мал өвөлжинө.
Хашаат сумын 6 өрхийн 2.2
мянган толгой мал Булган аймгийн Могод, Төв аймгийн Заамар, Дорнод аймгийн Дашбалбар,
Гурван загал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр,
Дорноговь аймгийн Их хэт сумдад отроор, харин гадны аймгаас Төв аймгийн
Баянчандмань сумын 1 өрхийн 45 толгой мал Цэцэрлэг суманд отроор өвөлжихөөр байна.
Аймаг дотроо Тариат, Жаргалант сумын 100 өрхийн 25.1 мянган
толгой мал Цэцэрлэг, Эрдэнэмандал, Өндөр-Улаан, Ихтамир сумдын нутагт тус тус
отроор өвөлжиж, хаваржихаар байна.
Ulaanbaatar