ТӨВ: “Алтан намар-2025” үзэсгэлэн худалдааны үеэр арвин ургац хураан авсан аваргуудаа тодруулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ 
                                                                    Зуунмод, 2025 оны аравдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Алтан намар-2025” үзэсгэлэн худалдааг 11 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд Зуунмод хотын Спортын ордонд зохион байгуулна.
 
Үзэсгэлэн худалдааны талаар Төв аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Л.Даваасүрэнгээс тодруулахад, “Алтан намар” үзэсгэлэн худалдаанд Төв нутгийн үржил шимт хөрсөнд ургасан эрүүл, чанартай хүнсний бүтээгдэхүүнүүд, аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэл эрхлэгчдийн гар дээрээс шууд хүргэхээр зорьж байна.
 
Энэхүү үзэсгэлэн худалдаагаар гурван төрлийн үйл ажиллагааг зохион байгуулна. Нэгдүгээрт, “Ургацын далай-2025” тухайн жилийн арвин ургац хураан авсан аваргуудаа тодруулж шагнаж, урамшуулна.
Хоёрдугаарт, Цагаан алт хөтөлбөр, Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид тэдний бүтээгдэхүүн үйлчилгээний талаар иргэдэд танилцуулах ажлыг зохион байгуулна.
Гуравдугаарт, Эрүүл хүнс, эко бүтээгдэхүүнийг иргэдэд сурталчлан, таниулах ажлыг зохион байгуулна. Эдгээр үйл ажиллагааг ирэх он жилүүдэд ч өргөжүүлэн, сайжруулж хүүхэд, залууст хөдөө аж ахуйн шинэ ажлуудыг таниулах зорилготой байна.
Үзэсгэлэн
худалдаанд 27 сумын иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бөгөөд ингэснээр сумаа сурталчилсан үйл ажиллагаа болно гэж харж байна гэв. 
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 
				
             
                    