ӨМНӨГОВЬ: Цас орж эрс хүйтэрнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны аравдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн ихэнх нутгаар ахиу хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэх төлөвтэй байгааг УЦУОШГ-аас мэдээллээ.
2025 оны арваннэгдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд цасаар шуурч, зам даваанд
үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа, гулгаа, мөстөлт үүсэх эрсдэлтэй тул
малчид, тээвэрчид, иргэд хол, ойрын замд зорчихдоо анхаарал
болгоомжтой байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө.
Энэ сарын 7-ны шөнөдөө нийт нутгаар
хур тунадас орно, нутгийн зарим хэсгээр салхилна. 8-ны өдөр Арц богдын өвөр хоолойгоор салхи
секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -7 -12 градус
хүйтэн, өдөртөө +2 +7 градус хүртэл дулаан байна.
Ulaanbaatar