Яармаг орчмын ундны усыг өнөөдөр оройноос хэсэгчлэн хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-06 16:40:33

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Нийслэлийн ХУД-ийн 5,6,7,23,24 дүгээр хороодын хэрэглэгчийн хэрэглээний усыг өнөөдөр орой 22:00 цагаас энэ сарын 8-ны 08:00 цаг хүртэл хэсэгчилсэн байдлаар хязгаарлана.


Улаанбаатар хотын Ус сувгийн удирдах газрын мэдээлснээр, замын урд хэсэг буюу "Food City" худалдааны төвөөс баруун тийш “Нүхтийн ам” хүртэл замын хойд талдаа “Мөнххада”-гаас Нисэхийн тойрог хүртэл суурьшлын хэсэг хамрагдах юм.


Хязгаарлалтад эмнэлэг, сургууль , цэцэрлэг орохгүй.


Хэрэглэгчдийн хэрэглээний бохир ус буюу хэрэглэгчээс гарч байгаа бохир усны хэмжээн дэх хатуу хог хаягдал хэд дахин нэмэгдсэнтэй холбоотой өргөлтийн насос станцын хүлээн авах сан лайдаж цэвэрлэх юм. Хэрэглэгчид уусдаггүй 00 цаас, салфетик, хоолны хог хаягдал үсний сэв зэргийг ихээр суултууртаа хийж урсгаж байгаа нь дээр дурдсан нөхцөл байдлыг үүсгэж байгаа ажээ. 


Связанные новости