Малаа холгүй бэлчээж, замд гарахгүй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөлөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2025-11-07 09:16:17

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Ойрын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурах тул иргэд, малчид, цаг агаарын мэдээлэлд үндэслэн хол, ойр замд гарахгүй байх, малаа холгүй бэлчээж, аюулгүй байдлаа хангахыг ОБЕГ-аас зөвлөж байна.


Цасан шуурганы улмаас Өвөрхангай аймгийн Төгрөг, Булган аймгийн Дашинчилэн, Дорнод аймгийн Баян-Уул суманд өчигдөр төөрч сураггүй болсон дуудлагын дагуу эрлийн баг нэг иргэнийг амиа алдсан, 2 иргэнийг эсэн мэнд олжээ.


Тодруулбал, Төгрөг сумын Их-Уул багийн "Эрээн-Уулын нөмөр" гэдэг газар өсвөр насны хүүхэд өчигдөр мотоциклоор хонь хариулж яваад сураггүй болсон мэдээллийг 21:50 цагт ирүүлсний дагуу эрж хайснаар 03:15 цагт эсэн мэнд олсон. Мөн Дашинчилэн сумын Доргонт багийн “Бригадын төв” гэх газар иргэн А урд шөнө 00:20 цагт саахалт айлаасаа гэр лүүгээ харихаар мотоциклоор гараад сураггүй болсныг ОБГ-ын аврагчид 03:15 цагт эсэн мэнд олжээ.


Харамсалтай нь, Баян-Уул сумын иргэн М өчигдөр 11:00 цагт гэрээсээ явган гараад сураггүй болсон дуудлагын дагуу эрлийн багийнхан эрж хайн, иргэний цогцсыг  өнөөдөр 08:10 цагт олж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. 

Связанные новости