Эрүүл байя гэвэл ус уу!

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dorjkhand@montsame.mn
2016-11-17 15:04:20

КУАЛА-ЛУМПУР. /Bernama/. Өдөрт 6-8 аяга ус буюу 1.5-2 литр ус уухыг хүмүүст эмч нар зөвлөж байна.

Хүний биеийн ойролцоогоор 70 хувийг ус эзэлдэг учир усгүйгээр амьдрах аргагүй.

Хүн амьсгалах, хөлс, шээс зэргээр байнга шингэнээ алдаж байдаг аж. Энэ алдсан шингэнээ нөхөхийн тулд ус уух хэрэгтэй.

Мөн жингээ хасахыг хүсэгчдэд ус уухыг Малайзын эмч нар зөвлөж байна.

Тэд хэлэхдээ “цэвэр ус нь калори агуулдаггүй учир жингээ хасахыг хүсэгчдэд төгс ундаа болно” гэв.

Гэхдээ хэт их ус уух нь эрүүл мэндэд хор хөнөөлтэй гэх нь бий.

Тэгвэл мэргэжлийн хүн хэлэхдээ “богино хугацаанд нэг дор хэтэрхий их ус уух нь сөрөг үр дагавартай” гээд, “усны хордлогод орсон тохиолдол маш ховор гардаг” гэлээ.

Г.Доржханд

Связанные новости