ӨНӨӨДӨР: “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” үзэсгэлэнг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-11-14 07:21:42

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 14 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдал 


Тэмдэглэлт өдөр:

-Дэлхийн “Чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдөр” өдөр тохиож байна.

оёлын өвийг хууль бусаар хил давуулахтай тэмцэх олон улсын өдөр тохиож байна.


09:00 цагт: “Үндэсний бахархалт амьтан мазаалай баавгай” хөтөлбөрт хамрагдсан ЕБС-иудын сурагчдын бүтээлийн үзэсгэлэн болон хаалтын үйл ажиллагаа Байгалийн түүхийн музейд болно.

09:00 цагт: Дэлхийн чанарын өдөр, Үндэсний чанарын 7 хоногийн хүрээнд “Өөрөөр сэтгэе” уриан дор “Үндэсний чанарын чуулган-2025” үйл ажиллагаа МҮХАҮТ-ын Их танхимд болно. 

09:00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.

09:00 цагт: Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулан ваар урлаач, чимэглэлийн зураач, дүрслэх урлаг судлалын магистр Х.Хадхүү “Өндөр гэгээний бүтээл шаазан урлалд” уран бүтээлийн бие даасан үзэсгэлэнгийн нээлт Богд хааны ордон музейд болно. 

10:00 цагт "Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээний дэвтрийг цахимжуулах" үйл ажиллагаа Чингэлтэй дүүргийн Нэгдсэн эмнэлгийн хурлын танхимд болно. 

13:30 цагт: Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн хуулийн этгээдүүдийг дэмжих хорооноос санаачлан “Өмгөөллийн хуулийн этгээдүүдийн туршлага солилцох өдөрлөг” Хуульчдын ордонд болно.  

14:00 цагт: Монголын төр, шашин, соёлын нэрт зүтгэлтэн Өндөр гэгээн Г.Занабазарын мэндэлсний 390 жилийн ойг тохиолдуулан бурхан урлаач Ч.Батзориг Суваргалекц Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно.


-Аймаг, нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, мэргэжилтнүүдэд зориулсан сургалт ХЗДХЯ-нд болж байна.

Спорт:

-Буудлагын ДАШТ энэ сарын 18-ныг хүртэл болно. 

-Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.

Урлаг соёлын тоглолт:

-"Үгүйлэгдсэн хайр" уянгын драмыг УДЭТ-ын тайзнаа толилуулж байна.

-"Сүүлчийн бороо"  мета драмын жүжиг Оросын шинжлэх ухаан соёлын төвд гарч байна.

Үзэсгэлэн:

-Уран бүтээлч, хувцасны дизайнер Б.Бэлгүтэй, уран барималч Б.Цагаадай нарын хамтарсан "Бидний хооронд" үзэсгэлэн энэ сарын 21-нийг хүртэл "Улаан гэр" галерейд гарч байна. 

-Монгол, Германы уран бүтээлчдийн хамтарсан "Анагаагч эх дэлхий" олон улсын үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл "HUE" арт галерейд гарч байна.  

УСГЗ П.Цэгмидийн "Би" шилдэг бүтээлийн үзэсгэлэн Уран зургийн галерейд энэ сарын 17-ныг хүртэл гарна.

-МУЭ-ийн гишүүн уран бүтээлч Ж.Пүрэвсүрэнгийн “Огторгуйн охид” бие даасан үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл үргэлжилнэ. 

-Найм дахь удаагийн “Алтан намар” судалбар зургийн үзэсгэлэн Бий контемпорари арт галерейд энэ сарын 30-ныг хүртэл гарна. 


-Сэтгүүл зүйн бүтээлийн шүүмжийн уралдааны бүтээлийг 12 дугаар сарын 5-ныг хүртэл цахимаар хүлээн авна.

-Хэвлэл мэдээллийн салбарын “Ган үзэг-2025” оны тэргүүн наадамд нэр дэвшигчдийн материалыг 12 дугаар сарын 5-ныг хүртэл МСНЭ-ийн www.mseonline@yahoo.com цахим шуудангаар хүлээн авна. 


Хилийн чанадад: 

-Египетийн Каир хотод буудлагын ДАШТ үргэлжилж байна.

-Португал улсын Ерисейра хотын Жейми Лобо ба Силвагийн нэрэмжит Соёлын төвд зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл гарна. 

-Швейцарын Цюрих хотын Ритберг музейд “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.


Орон нутагт:

Сүхбаатар: Шилийн богд хайрхны ар бэлд Монгол туургатны адуун соёлын “Агтана хүрээт-2025” хүлэгч эрсийн наадам болно.

Сэлэнгэ: "Татвар төлөгчийн шинэчилсэн бүртгэл, тооллого зохион байгуулах" удирдамжийн хүрээнд татвар төлөгчдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг энэ сарын 20-ныг хүртэл зохион байгуулж байна.

-Сүхбаатар суманд "Хүүхдийн чуулган-2025" болно.

Ховд: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.

Связанные новости