Төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахаар тохиролцлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. БОУАӨЯ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран Биологийн олон янз байдлын үндэсний стратеги, төлөвлөгөөг шинэчлэх ажлыг хурдасгах, Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл хангах хамтарсан төлөвлөгөө батлахыг зорьж байна.
Энэ талаар БОУАӨЯ-ны Төрийн нарийн бичгийн
дарга Ш.Батбаяр НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, НҮБ-ын Суурин
зохицуулагчийн газрын тэргүүн Ч.Ариунаа, НҮБХХ-ийн дэд суурин төлөөлөгч Лин Цао, ЮНЕСКО-гийн төслийн ажилтан
Шахидул Ислам, НҮБ-ын ОУШХБ-ын Суурин
төлөөлөгчийн газрын даргыг түр орлон гүйцэтгэгч Даниел Сэм, НҮБ-ын Бутан дахь
Суурин зохицуулагч Гаурав Рэй, НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Чинюнь Диао
нарыг хүлээн авч уулзах үеэр
ярилцсан юм.
Уулзалтын үеэр талууд 2026 онд хамтран хэрэгжүүлэх арга
хэмжээг эрчимжүүлэх, төслүүдийн
уялдаа холбоог хангаж, хэрэгжилтийн явцад давхардал, зөрүүг арилгахын чухлыг
тэмдэглэв. Мөн олон нийтэд
төслийн ач холбогдлыг түгээх, төр хувийн
хэвшлийн түншлэлийг сайжруулах, хамтын ажиллагааг илүү шинэлэг, бодит байдалд
түшиглэн өргөжүүлэхээр тохиролцсоныг БОУАӨЯ мэдээллээ.
Тус яам одоогоор хөгжлийн
түншлэгч нартай хамтран 30 төсөл хэрэгжүүлж байна. Үүнээс уур амьсгалын
өөрчлөлтийн 7, биологийн олон янз байдлын 5, ойн чиглэлээр 2, химийн
менежментийг сайжруулах 2 төслийг НҮБ-тай хэрэгжүүлж байгаа ажээ.
Связанные новости
Ulaanbaatar