Канаи Т.Санаэгийн мэдэгдлийн улмаас Хятадын үзүүлж буй хариу үйлдлийн талаар Японы байр суурийг тайлбарласан гэж таамаглаж байна. Тухайлбал, Хятадын засгийн газар иргэддээ Япон руу зорчихоо түр хойшлуулахыг зөвлөөд байгаа юм.
Т.Санаэгийн мэдэгдлийн талаар хэлэлцээ хийжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БЭЭЖИН, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /NHK/. Тайваньд үүсэж болзошгүй онцгой нөхцөл байдлын талаар хийсэн Японы Ерөнхий сайд Такаичи Санаэгийн мэдэгдлийн улмаас Япон, Хятадын хооронд зөрчил үүсээд буй үед хоёр улсын өндөр албан тушаалын дипломатчид Бээжинд уулзлаа.
Японы Гадаад хэргийн яамны Ази, Далайн орнуудын хэрэг эрхлэх газрын дарга Канаи Масааки, Хятадын Гадаад хэргийн яамны Азийн орнуудын газрын дарга Лю Чинсүн нар болон бусад албаны хүмүүс мягмар гарагт хэлэлцээ хийсэн байна.
Канаи Хятадын Гадаад хэргийн яамыг орон нутгийн цагаар 14:00 цагийн үед орхин гарчээ. Талуудын хэлэлцээ дууссан бололтой байсан боловч тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулаагүй байна.
Канаи, Лю нар ГХЯ-наас гарахдаа түгшүүртэй царайтай харагдсан бөгөөд Канаиг машиндаа суух хүртэл тэд ярилцсаар байв.
Хэлэлцээний үр дүнгийн талаар сэтгүүлчдийн асуултад хариулахдаа Лю сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийлээд, уулзалтын уур амьсгалыг “түгшүүртэй, ширүүн” гэж тодорхойлжээ.
Связанные новости
Объем внешней торговли Монголии с января по сентябрь текущего года составил 18,1 млрд долларов
8 дня
Завершено технико-экономическое обоснование проекта строительства метрополитена в Улаанбаатаре
8 дня
Ulaanbaatar