БАЯНХОНГОР: Салхи 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор, 2025 оны арваннэгдүгээр сарын 19 /МОНЦАМЭ/. Энэ сарын 22-нд уулархаг нутгийн зарим газраар цас орж, 22-25-нд Алтайн салбар уулс болон говийн нутгийн зарим газраар 12-14 м/с, зарим үед 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна.
Агаарын температур: 19-нөөс хүйтний эрч өдөртөө суларч хангайн уулархаг нутгаар шөнөдөө -20 -25 градус, өдөртөө -8 -13 градус, Алтайн салбар уулс, тал хээрийн нутгаар шөнөдөө -9 -14 градус, өдөртөө 0 -5 градус хүйтэн байна.
Харин говийн нутгаар шөнөдөө -7 -12 градус, өдөртөө -3 градус хүйтнээс +2 градус дулаан, Эхийн голын баянбүрд орчмоор шөнөдөө -3 -8 градус хүйтэн, өдөртөө 0 +5 градус дулаан байна. 23-наас хүйтний эрч чангарна.
Аймгийн УЦУОШТ-ийн Өртөө, харуулын цасны зузааны мэдээллээр Байдраг 10 см, Галуут 8см, Шаргалжуут 7см, Баянхонгор, Бөмбөгөр, 6 см, Гурванбулаг, Хуучинжинст, Эрдэнэцогт 4 см, Бууцагаан 3-4 см, Хүрээмарал, Баянбулаг Шинэжинст, Богд, Баянцагаан, Баацагаан сум 1-2 см цастай байна.
Связанные новости
Ulaanbaatar