ӨМНӨГОВЬ: Явуулын үзлэг оношилгоонд 4247 иргэн хамрагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
Даланзадгад, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. “Өсөлттэй Өмнөговь” хөтөлбөрт иргэдийг 2 жил тутамд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулахаар тусгасан юм.
Энэ хүрээнд нарийн
мэргэжлийн эмч нарын баг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэх,
эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор алслагдсан сум орон нутагт
“Өнөөдрийн хяналт-Маргаашийн хамгаалалт” уриан дор тус явуулын үзлэг зохион
байгууллаа.
Явуулын үзлэгээр илэрсэн өвчлөлийг эрт үед нь эрэмблэн
ангилалт хийж, анхан шатны болон лавлагаа шатны нарийн мэргэжлийн эмчийн
хяналтад шилжүүлжээ.
Энэ онд Баян-Овоо, Мандал-Овоо, Ноён, Гурвантэс, Хүрмэн,
Цогтцэций суманд 2152 иргэнийг үзлэгт хамруулахаар төлөвлөн нарийн мэргэжлийн
12 чиглэлийн 53 эмч, 5 чиглэлийн мэргэжилтэнг хамруулан тус сумдад ажиллалаа.
Тухайн сум орон нутагт шаардлагатай, дутагдалтай байдаг
нарийн мэргэжлийн эмчийг сонгон ажиллуулснаараа явуулын үзлэгийн онцлог, үр
дүнтэй ажил боллоо.
Үзлэгт давхардсан тоогоор нийт 4247 иргэн хамрагдсанаас
1093 буюу 25.7 хувь нь малчин иргэн байв. Эрэгтэйчүүдээс 1462 иргэн буюу 34.4
хувь, эмэгтэй 2785 буюу 65.5 хувь нь үзлэг хамрагджээ.
Харин анхан шатлалд эмийн эмчилгээ болон тусламж үйлчилгээг
2656 иргэнд, лавлагаа шатлалд шилжүүлсэн 579 иргэн байсан бол нийгмийн эрүүл
мэндийн чиглэлээр 1336 иргэнд сургалт, нөлөөллийн арга хэмжээ зохион байгуулж ажилласан
талаар Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
Ulaanbaatar