АРХАНГАЙ: Үндэсний шагайн харвааны өсвөрийн аймгийн аваргуудыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2025-11-24 13:00:29

Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Аймгийн Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газраас үндэсний шагайн харвааны “Өсвөрийн аймгийн аварга” шалгаруулах тэмцээнийг Засаг даргын ивээл дор анх удаа зохион байгууллаа.

 

Тэмцээнд 15 сумын 22 багийн 180 орчим өсвөрийн харваач цэц мэргэнээ сорин оролцож, аваргаа тодруулсан байна.

 

Нэгдүгээр байрт Өлзийт сумын Э.Одбаяр багштай, О.Очир-Эрдэнэ ахлагчтай Луутын мэргэд баг орсон бол Хотонт сумын Б.Ариунбаатар багштай, А.Билгүүн ахлагчтай баг, Жаргалант сумын н.Бүрэнбаяр багштай, О.Даваасүрэн ахлагчтай баг удаах байруудад оржээ.

 

Харин Өгийнуур сумын О.Дамдинсүрэн багштай, Г.Дэлгэрбуян ахлагчтай багийн харваачид тусгай байр эзэлжээ.


ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн конвенцийн яаралтай хамгаалах шаардлагатай болон төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн "Монгол шагайн харваа"-ны сургалтын иж бүрэн хэрэглэгдэхүүнийг сумдын Соёлын төв болон аймгийн төвийн ЕБСад энэ оны 6 дугаар сард СУАЖЗГ-аас хүлээлгэн өгсөн байдаг. Үүний хүрээнд шагайн харвааны хэрэглэгдэхүүнийг ашиган сум бүрд шагайн харвааны шавь сургалт хичээллэж байгаа бөгөөд ийнхүү өсврийн аймгийн аваргуудаа шалгаруулсан юм.

Связанные новости