АРХАНГАЙ: Иргэний андгай өргөх ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Эрдэнэбулган, 2025 оны арваннэгдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхэн ойн өдрийг тохиолдуулан зохион байгуулдаг “Иргэний андгай өргөх ёслол”-ыг өнөөдөр зохион байгууллаа.
Ёслолд Эрдэнэбулган сумын 16 нас хүрч байгаа шинэ залуу үеийн төлөөлөл болсон сурагчид оролцон, андгайгаа өргөж, Монгол Улсын иргэний үнэмлэх, батламжаа гардан авлаа.
Залуу үеийнхэнд төр улсаа эрхэмлэн дээдлэх, эх орон, ард түмнийхээ өмнө хүлээсэн эрх үүрэг, хариуцлагаа ухамсарлан чин шударгаар амьдрах үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх нь энэхүү ёслолын зорилго юм.
Ulaanbaatar