ОРХОН: “Сархиа” цанын бааз хуваарийн дагуу ажиллаж эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
g.altantsetseg@montsame.gov
2025-12-05 16:01:12

Баян-Өндөр, 2025 оны арванхоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд спорт цогцолбор анх 1983 онд байгуулагдсан цагаасаа эхлэн усан бассейн, Сархиа цанын баазтайгаар үйл ажиллагаагаа явуулж ирсэн.


Тэгвэл томуу, томуу төст өвчлөл их байдаг өвлийн улиралд иргэдийг эрүүл цэвэр агаарт өвлийн спортоор хичээллэх боломжоор хангаж ,тус цанын баазыг тогтмол ажиллуулж иржээ.


Өнөөдрөөс эхлэн Эрдэнэт хотын иргэдийн амралт, чөлөөт цагаа өнгөрөөдөг тус цанын бааз ажиллаж эхэллээ. 


Цагийн хуваарийн хувьд даваа-баасан гарагт 10.00-16.00 цаг хүртэл, бямба, ням гарагт 10.00-17.00 цаг хүртэл ажиллах юм.

 

Связанные новости