БУЛГАН: Ирэх оны төсвийг 85.6 тэрбум төгрөгөөр баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны арванхоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын 9 дэх удаагийн ээлжит 12 дугаар хуралдаанаар Булган аймгийн 2026 оны төсвийг 85,6 тэрбум төгрөгөөр баталлаа.
2026 онд төрийн албан хаагчдын тоог цомхотгохгүй, орон нутгийн нэмэгдлийг одоогийн түвшинд үргэлжлүүлэн олгох ажээ.
2026 оны төсвийн хөрөнгө оруулалтыг
салбараар нь авч үзвэл:
1. Дэд бүтцийн салбарт- 31 ажилд 8,0 тэрбум төгрөг буюу 49,5 хувь,
2. Нийгмийн салбарт- (боловсрол, соёл,
эрүүл мэнд) 11 ажилд 2,9 тэрбум төгрөг буюу 18,0 хувь
3. Байгаль орчны салбарт- 33 ажилд 3,7 тэрбум төгрөг буюу 23 хувь
4. Бусад салбарт- 11 ажилд 1,5
тэрбум төгрөг буюу 9,4 хувь байхаар тооцоолон төсвийг баталлаа.
Хуралдаанаар ИТХ-ын 2025 оны тайлан,
аймгийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны "Булганы сэргэлт" хөтөлбөрийн
хэрэгжилт, аймгийн хөгжлийн ойрын таван
жилийн чиглэл, төсөв санхүү батлах зэрэг
14 асуудлыг хэлэлцсэн байна.
Мөн Булган аймаг байгуулагдсаны 90 жил 2028 онд тохиож байгаа бөгөөд түүхт ойн бэлтгэл ажлыг хангах, хороо байгуулах
тухай хэлэлцжээ.
Сум бүрд тулгамдаад байгаа хөрөнгө
оруулалтын ажлуудыг төсөвт тусгасан байна..
Булган аймгийн ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит XII хуралдаан 12 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болсон юм.
Ulaanbaatar