ТӨВ: Бие бялдрын түвшин тодорхойлох сорил, судалгаанд 47,117 иргэнийг хамруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2025-12-10 16:53:12

Зуунмод, 2025 оны арванхоёрдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Энэ оны жилийн эцсийн байдлаар 47,117 иргэнийг буюу 25,163 эрэгтэй, 21,954 эмэгтэйг бие бялдрын түвшин тодорхойлох сорил, судалгаанд хамруулсан байна. Үр дүн нь бие бялдрын хөгжил өмнөх оныхоос 1 хувиар нэмэгдсэн байна.


Судалгаанд 27 сумын 3-аас дээш насны иргэд хамрагдсан байна. Иргэдийн 6101 нь А түвшин, 8136 нь В түвшин, 9984 нь С түвшний үнэлгээ авч, бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн шаардлагыг хангаж буй үзүүлэлттэй гарсан байна.


Бие бялдрын хөгжлийн түвшнийг 100 болон 1000 метрийн гүйлт, гар дээр болон дүүжин суниалт, гэдэсний таталт, сандал дээгүүр харайх, туухай өргөх зэргээр тодорхойлдог.

 

Связанные новости