СЭЛЭНГЭ: Улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Сэлэнгэ аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-16 14:35:24

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд, улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд ажиллаж байна.

 

Тэрбээр Цагааннуур суманд ажиллах үеэрээ аймгийн Онцгой комиссын хурлыг зохион байгууллаа.

 

Монгол Улсын Шадар сайд бөгөөд улсын Онцгой комиссын дарга Х.Ганхуяг, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Г.Ариунбуян, улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж болон аймгийн Онцгой комиссын гишүүд уг хуралд оролцлоо.

 

Сэлэнгэ аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Н.Лхагвадорж Сэлэнгэ аймгийн өвөлжилт, хаваржилтын бэлтгэл, өвс тэжээлийн нөөц, аймгийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажлыг Шадар сайдад танилцуулав.

 

Тус хуралдаанаар:

-Сэлэнгэ аймгийн зарим суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байгаатай холбогдуулан өвс, тэжээлийн нөөц бүрдүүлэх,

-Зудын эрсдэлийг бодитоор үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах,

-Малчдын шилжилт хөдөлгөөнд хяналт тавьж , өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх,

-Цасан шуурга, аюулт үзэгдлийн анхааруулга, сэрэмжлүүлэг мэдээ мэдээллийг иргэд, малчдад урьдчилан хүргэх,

-Зудын үед аймаг болон сумдын Онцгой комисс, хүн хүч, техникийн бэлэн байдлыг хангаж, хариу арга хэмжээний төлөвлөлт хийх,

-Малчдад эрүүл мэндийн тусламжийг шуурхай үзүүлэх зэрэг арга хэмжээ авч ажиллахыг Шадар сайд орон нутгийн удирдлагуудад үүрэг болголоо.

 

Мөн хуралдааны үеэр улсын Онцгой комиссын зүгээс Хушаат суманд шуурхай албаны авто машин, Шаамар сумын Дулаанхаан тосгонд нэг ковш машиныг шийдвэрлэлээ.

Связанные новости