СЭЛЭНГЭ: Зудын эрсдэлийн үнэлгээгээр дунд түвшинд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-12-17 12:53:34

Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Онцгой комиссын мэдээллээр тус аймаг зудын эрсдэлийн үнэлгээгээр дунд түвшинд үнэлэгдсэн байна.

 

Одоогийн байдлаар 17 сум, 6 тосгоноос Орхон, Түшиг, Ерөө сумын нутгаар цагаанаар зудархуу байгаа бөгөөд цаашид цас нэмж орвол нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа юм.

 

Өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдлын хүрээнд аймгийн аюулгүйн нөөцөд 350 тн тэжээл, сумдын аюулгүйн нөөцөд 739 тн өвс, 323 тн тэжээл, 5 тн эрдэс бэлтгэжээ.

 

Харин сумдын өвс тэжээлийн бүрдүүлэлт 107 хувьтай байна.

Связанные новости