СЭЛЭНГЭ: Амралтын өдрүүдэд хүйтний эрч чангарна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 18
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ
аймгийн нутгаар маргааш цас орж шууран, зам даваа гүвээнд халтиргаа
гулгаа нэмэгдэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна.
Өнөөдрийн 20.00 цагаас маргаашийн 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Сэлэнгэ аймгийн
нутгаар үүлшинэ. Шөнөдөө зарим
сумын нутгаар бага зэргийн цас орно. Өдөртөө ихэнх сумын нутгаар бага зэргийн
цас орж зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр.
Шөнөдөө -19-24 градус, өдөртөө -9-14 градус хүйтэн байна.
Аймгийн төв Сүхбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө ялимгүй цас орно. Өдөртөө
бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд
7-12 метр. Шөнөдөө -19-21 градус, өдөртөө -10-12 градус хүйтэн байна.
12-р сарын 18-22-ныг хүртэлх 5 хоногийн цаг
агаарын урьдчилсан мэдээгээр 19-нд
зүүн хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 22-нд ихэнх сумын нутгаар
цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Бусад
хугацаанд секундэд 4-9 метр. Агаарын температур шөнөдөө -19-24 градус, өдөртөө
-8-13 градус хүйтэн, 20-ноос хүйтэрч шөнөдөө Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын
хөндийгөөр -32-37 градус, өдөртөө -21-26 градус хүйтэн, бусад сумдын нутгаар
шөнөдөө -27-32 градус, өдөртөө -16-21 градус хүйтэн байна.
Ulaanbaatar