Матад сум хадлангаас 65 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-11-22 12:54:03

Дорнод аймгийн Матад сум энэ жилийн хадлан бэлтгэлээс 65 сая төгрөгийг сумын төсөвт төвлөрүүлж чаджээ.

Буян-Өндөр, Мэнэн, Эрдэнэбадрах, Жаргалант багийн нутгаас 11 аж ауйн нэгж, иргэд 53,650 тонн өвс хадаж бэлтгэсэн байна. Тус сум, багийн өвсний фондод нийт 1033,8 тонныг нөөцөлжээ. Хадлан бэлтгэх 3 сарын хугацаанд сумын 128 иргэн, 145 цэрэг дайчид гээд нийтдээ 600 гаруй хүн ажиллав. Хадлан бэлтгэлийн ажилд  Матад сумаас ажилласан иргэд, малчид 570 сая 640 мянган төгрөгийн орлого олж амжиргаандаа нэмэрлэжээ.

Нийт бэлтгэсэн хадлангийн дийлэнхийг БНХАУ-ын иргэн болон машин техник, шаардагдах багаж хэрэгслээр хийж гүйцэтгэсэн байна.

                                                                                                                                             Б.Туяа

Связанные новости