Дэлхийн гар угаах өдрийг тохиолдуулан уралдаан зарлаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2015-10-15 10:51:47

 НҮБ- ын ерөнхий ассемблейгээс жил бүрийн 10-р сарын 15-ны өдрийг “Дэлхийн гар угаах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлэх болсонтой холбогдуулж 2015 оны 10-р сарын 12-15 өдрүүдэд Булган аймгийн  Эрүүл мэндийн газар, “Булган Мээж” ХХК хамтран “Цэвэр гарын төлөө нэгдэцгээе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр дараах ажлуудыг зохион байгуулж байна.

 ЕБС –уудын суралцагчдад “ Гараа хэрхэн угаах вэ” “Усны нөөц, хэрэглээ, ус хэмнэх энгийн аргууд” сэдвээр сургалт, сурталчилгаа хийх,  ЕБС-уудийн 1-2-р ангийн суралцагчдын дунд “Цэвэр гарын төлөө нэгдэцгээе” сэдэвт гар зургийн уралдаан, уралдаанд оролцогч хүүхдүүдийн дунд “Гараа угаацгаая” дууг хэн сайн дуулах вэ тэмцээн, СӨБ-ын хүүхдүүдэд гар угаах дараалал гарын авлага тараах, дуу заах, гар угаах хүүхдийн кино үзүүлэх,  ус түгээх байруудад халдваргүйтгэл ариутгал хийж, гар угаах зурагт хуудас байршуулах ажлуудыг зохион байгуулж эхлээд байна.

П.Батням

Связанные новости