Дорнодын шилдэг оюутнууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2016-12-27 13:30:00

Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит шилдэг оюутан, шилдэг багш шалгаруулах ёслол өчигдөр болж, шагналаа гардав.

Эрдэм шинжилгээний салбарын шилдэг оюутнаар  Дорнод Их сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан Х.Ууганзаяа, Эдийн засгийн салбарын шилдгээр тус сургуулийн 4 дүгээр дамжааны оюутан Б.Болортуяа, спортын салбарын шилдгээр мөн сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Н.Номин-Эрдэнэ, Соёл урлагийн салбарын шилдэг оюутнаар Дорнод Их сургуулийн 3 дугаар дамжааны оюутан Д.Өлзийбат нар шалгарч, шилдэг багшаар Монгол Улсын волейболын мастер, Дорнод Их сургуулийн Биеийн тамирын багш С.Ариунбат нар шалгарчээ. Гран при шагналыг Дорнод Их сургуулийнхан хүртэж, өмнөх амжилтаа бататгасан байна. Шагналыг Дорнод аймгийн Засаг дарга бөгөөд Зүүн бүсийн оюутны холбооны дарга М.Бадамсүрэн гардуулав.

Шилдэг оюутан, шилдэг багш шалгаруулалтыг Дорнод Их сургууль, Политехникийн коллеж, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв хамтран зохион байгуулдаг уламжлалтай юм.

                                                                                                                                             Б.Туяа

Связанные новости