“Таван толгой”-н хувьцаа 2.73 хувиар өслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГХөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар “I”, “II ангилалд бүртгэлтэй 11 хувьцаат компанийн 46,276 ширхэг хувьцаа арилжигдаж нийт 19,206,375.00 төгрөгийн гүйлгээ хийснээс дөрвөн компанийн хувьцаа өслөө.
Харин энэ удаагийн арилжаагаа зургаан компанийн хувьцаа буурсан бол нэг компанийн хувьцаа тогвортой байв. Тодруулбал “Говь” компани хамгийн өндөр буюу 3.12 хувиар өсч, “Таван толгой” 2.73 хувиар, “АПУ” 1.10 хувиар удаалжээ.
Мөн өдөр "MSE ALL" индекс 846.65 нэгж болж 0.03 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1 их наяд 440 тэрбум 70 сая 983 740 төгрөг боллоо.