Хөвсгөлийн Нэгдсэн эмнэлэг Медипас эмнэлэгтэй хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-01-17 21:58:10

Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг Эрдэнэт хотын Медипас төв эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, санамж бичигт удирдлагууд гарын үсэг зурлаа.

Эрдэнэт хотын Медипас эмнэлэг нь япон улсын сүүлийн үeийн тоног төхөөрөмжөөр хангагдсан, өндөр мэргэшсэн чадварлаг боловсон хүчинтэй, үйлчлүүлэгчдийн тав тухтай орчин бүрдсэн, орчин цагийн шаардлагад нийцсэн эмнэлэг аж. Цаашид Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх, хүнд өвчтөний оношилгоог түргэн шуурхай хийлгэх, зайн анагаах ухаанаар дамжуулан зөвлөгөө авах зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах гэнэ.

Тус аймгийн Нэгдсэн эмнэлэг 2017 оныг  “Хамтын хүч-Эрүүл мэндийн жил” болгон зарласан бөгөөд хамтын ажиллагааг өргөжүүлж эрүүл мэндийн үйлчилгээг чанартай түргэн шуурхай хүргэх, туршлага судлах зорилгоор Медипас эмнэлэгтэй хамтын ажиллагааг эхлүүлж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Связанные новости