Олон хотын гар бөмбөгийн тэмцээнийг анх удаа зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-01-23 09:20:13

Өмнөговь аймагт Олон хотын өсвөрийн гар бөмбөгийн тэмцээнийг анх удаа зохион байгууллаа.

Тус аймгийн Даланзадгад хотын Засаг даргын Тамгын газраас санаачлан аймгийнхаа Биеийн тамир спортын газартай хамтран зохион байгуулсан Олон хотын гар бөмбөгийн тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнийг Өмнөговь аймагт анх удаагаа зохион байгуулж байгаа гэдгээ онцлог юм. Тус арга хэмжээнд гурван аймаг нэг дүүргийн 18 баг тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээний эрэгтэй төрөлд У.Пүрэвтулга ахлагчтай "Говийн өгөөж" баг түрүүлж, Б.Хишигжаргал ахлагчтай Хэнтий аймгийн баг удаалан, Г.Алтанбагана ахлагчтай "Багануур" баг гурадугаар байрт шалгарчээ. Эмэгтэй төрөлд О.Цэрмаабуд ахлагчтай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын спортын төрөлжсөн  долдугаар сургуулийн баг хурд хүчээрээ манлайлж, О.Нинжбадгар ахлагчтай "Дундговь" баг удаалан, Ш.Буяндэлгэр ахлагчтай Өмнөговь аймгийн нэгдугаар сургуулийн баг гуравдугаар байрт шалгарсан байна.

Гар бөмбөгийн тэмцээнийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах зорилготой уг тэмцээнд Дундговь, Хэнтий, Өмнөговь аймгууд, Багануур дүүргээс баг тамирчид хүрэлцэн ирсэн ажээ.

Д.Мишигсүрэн

Связанные новости